Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын бага хурал, нэвтрүүлгийн 18-ын 5-р хэсэгт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ удаагийн дугаарт хоёулаа веган Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Ховард Лайман нар татаас, органик веган аж ахуйн ашиг тус, мөн амьтан-хүний мах идэх, амьтан-хүний аж ахуй эрхлэхийн хор уршигтай холбоотой асуултуудад хариулна.

(Баярлалаа. Таны эрч хүчийг мэдрэх нь нэр төрийн хэрэг юм. Манай Америкийн уугуул иргэд бол манай улсын анхны байгаль хамгаалагчид юм. Танд тавих миний асуулт бол: Түргэн хоолны худалдааны суваг байхгүй сэн бол мах ийм том салбар болохгүй байсан. Энэ талаар юу хийж болох вэ?)

Howard: Өнөөдөр түр азнаад, түргэн хоолны газруудыг нэг ажиглаад үзэх үед, тэр гамбургерийг аль болох хямд байлгахын тулд та бүхний төлсөн мөнгөний хэд нь татаас хэлбэрээр зарцуулагдаж байгааг та нарын хэд нь ойлгодог вэ? Хэрэв Америкийн татвар төлөгчдийн татаас байгаагүй бол нэг бүтэн буюу 4 унц жинтэй бургер ойролцоогоор 12 ам.долларын үнэтэй байх байсан.

Татаасгүй нөхцөлд хүмүүс 12 ам.долларын бургер авах гэж түргэн хоолны газарт дугаарлах байсан гэж та бодож байна уу? (Үгүй.) Үхрийн галзуу өвчин гэх мэт зүйлийн тухай ярихдаа, зүүний үзүүрийг бүрхэх төдий хэмжээний материал л 100 хувь үхэлд хүргэдэг өвчин үүсгэхэд хангалттай гэдгийг тэдний хэд нь ойлгодог вэ?

Хэрэв бид тэр 4 унцын тал бургераас нэгийг аваад ДНХ-ийн лабораторид шинжилбэл, нэг бургер дотор 500-1000 өөр амьтан байгааг олж мэдэх болно. Тэдгээрийн аль нэг нь халдваргүй гэж итгэн та тайван байж чадах уу? Америкийн татвар төлөгчдийн өгч буй тэр татаасыг боловсрол, нийгмийн хамгаалал, ахмад настнуудад, зам гүүрээ сэргээн босгоход ашиглаж болохгүй гэж үү? Өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс 30-60 тэрбум ам.долларыг Ойрх Дорнодоос 20 тэрбум ам.долларын үнэ бүхий нефть импортлоход зарцуулж байгааг та ухаарч байна уу? Бид илүү дээр зүйл хийж чадахгүй гэж үү? Бид 10 жилийн дотор цахилгаан эрчим хүчний хувьд өөрийгөө хангадаг болж болохгүй гэж үү? Бид үүнийг хийж чадах уу? Мэдээж, чадна.

Бид үнэндээ аюулгүй, эрүүл хүнстэй болох боломжтой. Тэр нь жинхэнэ өртгөөрөө үнэлэгдэж, америкчуудаас татаас авах ёсгүй. Харин татварын мөнгөө бид үнэхээр илүүтэй харахыг хүсдэг зүйлсдээ зарцуулж чадна.

Master: Баярлалаа, ноён Лайман. Ийм сайн үлгэр жишээ байгаад баярлалаа.

(Баярлалаа, Ховард. Бидний дараагийн, дөрөв дэх асуулт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд хандсан гэж бодож байна.)

(Намайг Стив Бэрман гэдэг, эсвэл би тюрбанаа өмсөхөөрөө Свами Бейондананда болдог, Свами сувгаар дамжуулалт хийх үед тэгдэг. Тэгэхээр одоо тюрбанаа тайлсан байна, одоо тэр намайг сувгаараа дамжуулж байна. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, энд байх завшаан тохиосонд талархлаа илэрхийлье. Саяхны нэг ТВ-ийн нэвтрүүлэгт Та засгийн газар тариаланчдад хүнсний ногоо тариалахад нь татаас өгч болно гэж хэлсэн. Энэ талаар жаахан дэлгэрүүлж тайлбарлаж өгнө үү?)

Master: За, эрхэм ээ. Юуны өмнө, ноён Ховард Лайманд онцгой сайн илтгэлд нь болон ер бусын үлгэр жишээ болж буйд нь дахин талархал илэрхийлье, Тэрээр чинээлэг мал аж ахуй эзэн байсан мөртлөө бүхнээ нэг мөсөн орхиж, веган болсон бол хүн бүхэн түүний жишээнээс суралцаж чадна гэдэгт би итгэж байна. Түүнд бидний олонхоос илүү их алдах зүйл байсан. Гэвч тэр веган болохын тулд бүхнийг үнэхээр орхисон. Эрхэм ээ, гэрэлт үлгэр жишээ болсонд тань баярлалаа.

Ноён Свами, органик тариалан нь эрүүл мэнд, экологийн хувьд үргэлж хамгийн зөв сонголт байдаг, энэ нь эрдэмтдийн нотолгоогоор батлагдсан. Мөн одоо органик тариалан зөвхөн эрүүл мэнд, экологид сайн төдийгүй усыг цэвэр, байгаль орчныг аюулгүй байлгадаг.

Учир нь одоогоор энэ арга барил өргөн дэлгэрээгүй, мөн засгийн газар ч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч хангалттай дэмждэггүй. Тиймээс миний даруухан бодлоор, (амьтан-хүний) махнаас алдагдал хүлээсэн, эсвэл (амьтан-хүний) мах нь өвчнөөр бохирдсон зэрэг шалтгаанаар хохирсон фермерүүдэд татаас өгөхийн оронд… Түүнд татаас өгөхийн оронд засгийн газар тариаланчдад татаас өгч болно, ингэснээр энэ арга барил илүү тогтвортой болж, органик хүнсний зах зээлийн эрэлт өсөх хүртэл тэдэнд түшиглэх санхүүгийн дэмжлэг илүүтэй байна. Тэгвэл тариаланчид хүн төрөлхтөн болон гарагийн эрүүл мэндийн төлөө илүү их веган хүнс тариалахдаа баяртай байх болно. “Органик тариаланд илүү татаас өгье” гэж хэлсний маань учир энэ. Учир нь энэ нь зөвхөн эрүүл мэндэд бус, усанд, гарагийн эрүүл мэндэд гээд олон, маш олон талаараа тустай.

Мөн яг одоо бидэнд хүнс дутагдаж байна. Тиймээс фермерүүдийг илүү их тариалахыг дэмжиж, засгийн газрууд тэднийг дэмжин татаас өгвөл мэдээж бидэнд ямар ч асуудал гарахгүй. Мөн хүмүүс сонгох веган хүнсээр илүү хангагдаж, фермер ч нийлүүлэхдээ баяртай байх болно. Миний хэлэх гэсэн санаа тэр. Баярлалаа, Свами.

(Ховард Лайман болон Төгс Гэгээрсэн Их Багшид алга ташицгаая! Үү! Ховард болон Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, та хоёрын гайхалтай гүн гүнзгий тайлбаруудад баярлалаа, Ховард, нүд нээсэн илтгэлд тань баярлалаа. Төгс Гэгээрсэн Их Багшийн хэлж буй зүйлийг, Ховард Лайманы хэлж буй зүйлийг дэлхий бүхэлдээ сонсох хэрэгтэй. Би зүгээр л гайхаж байна, яагаад дэлхий нийтэд гол хэвлэл мэдээлэл хэлэх ёстой мөртлөө хэлдэггүй зүйлийг Төгс Гэгээрсэн Их Багш хэлэх шаардлагатай болдог юм бэ? Яагаад тэд энэ мэдээллийг дамжуулахгүй байна вэ гэдгийг өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Та бүхэн телевизийн зар сурталчилгаануудыг хараад л хариултаа олох болно. Энэ талаар бодоод үзээрэй. Одоо “Мал аж ахуйн урт сүүдэр” хэмээх бодит байдлын тухай богино видео үзэцгээе.)

Master: Жэйн, тэр веган, үнэхээр эрч хүчтэй гэдгийг та мэднэ. Түүнийг харахад л хүн болгон тэр дороо веган болмоор санагдахаар шүү. Түүнд дандаа байдаг тэр эрч хүчийг хар даа, зөвхөн өнөөдөр биш. Үргэлж шүү дээ. (Баярлалаа, Төгс Гэгээрсэн Их Багш аа.) Би таныг олон нэвтрүүлгээр харж байсан. Та үргэлж ийм байдаг.

Та бол веган хүний маш сайн жишээ. Баярлалаа. (Баярлалаа, Төгс Гэгээрсэн Их Багш аа. Миний ээж 92 настай, тэр цагаан хоолтон.) Өө. (Үүнийг надад заасан хүн нь тэр юм.) Хөөх. (Тэр үнэхээр маш саруул ухаантай. Тэр Альцгеймер тусаагүй. Тэр интернэт ашигладаг. Тэр YouTube үздэг. Тэр Google ашигладаг.) Хөөх. (Тэр интернэтийг өөрөө ашиглахыг хүсдэг учраас надад дандаа “боль” гэж хэлдэг. Намайг бага байхад түүнийг цагаан хоолны дэглэмээс нь болж шоолдог байсан. Тиймээс урт насалж, эрүүл байхыг хүсвэл веган болоорой. Тэгвэл та 92 насандаа ч маш сэргэлэн, хурдан хөдөлгөөнтэй байна.) Яг тийм, яг тийм.

(Одоо энэ асуудлыг үнэхээр тодорхой харуулсан маш богино видео үзэцгээе. Олон хүн үүнтэй нүүр тулахыг ердөө хүсдэггүй. Тэд бичлэгүүдийг үзэхийг хүсдэггүй. Тэд үнэндээ юу болоод байгааг харахыг хүсдэггүй. Мөн энэ чухал мэдээллийг үзэж байгаад танай энд байгаа бүхэнд, гэрээсээ үзэж буй та бүхэнд би талархаж байна. Гаргаарай.)

Мах идэх нь нэг номерын алуурчин гэж НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага өгүүлсэн: Амьтдыг мал аж ахуй хэлбэрээр өсгөж үржүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хамгийн хүчтэй хүчин зүйлсийн нэг юм.

Мал аж ахуйн салбарын нөлөөллийг бууруулах нь байгаль орчны бодлогын хамгийн чухал чиглэлүүдийн нэг байх ёстой.

Дэлхийн нийт дулаарлын 20%-г үүсгэж байгаа хүлэмжийн хийн ялгаралт нь мал аж ахуйгаас үүдэлтэй ба энэ нь дэлхийн бүх машин, ачааны машин, завь, онгоц, галт тэрэгнийхээс илүү юм.

Амьтны хог хаягдал үүнийг үүсгэдэг: Метан хий: Автомашин болон бусад тээврийн хэрэгслээс ялгарах ялгаралтаас 23 дахин хүчтэй Азотын ислийн хий: Автомашин болон бусад тээврийн хэрэгслээс ялгарах ялгарлаас 296 дахин хүчтэй Аммиакийн ялгарал: Хүчиллэг бороо, экосистемийг хүчиллэг болоход хувь нэмэр оруулдаг. Хийн ялгаралтын 2/3 нь мал аж ахуйгаас гардаг.

Сайн мэдээ дуулга: Веган болж, Байгалиа хамгаалцгаая.

MC:Jane Velez-Mitchell: За, бид та бүхэнд зориулан нэлээд өргөн хөтөлбөр бэлтгэсэн. Тэгээд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн ачаар энэ мэдээлэл дэлхий даяар, дахиад хэлэхэд 30 гаруй хэлээр, 14 хиймэл дагуул, интернэтээр түгж байгаад, бүх дэлхий үүнийг үзэж, сонсож байгаад би маш баяртай байна. Энэ нь дэлхий даяар цацагдаж байгаа бөгөөд хүмүүс үзэж, үүний үр дүнд тэд өөрчлөгдөж байна.

Одоо бид гурван хэлэлцүүлгийн эхнийхийг эхлүүлэх гэж байна. Мөн өнөөдөр энэ салбар, энэ хөдөлгөөний жинхэнэ шилдэг мэргэжилтнүүдийн зарим нь бидэнтэй хамт байгаад маш их баяртай байна. Ногоон Технологи Хүрээлэнгийн доктор Гурминдер Сингх, Сьерра Клубийн Дэлхийн дулаарлын хорооны доктор Жим Стюарт. Мөн эцэст нь гэхдээ дутуугүй, Калифорнийн Их Сургууль, Дэвисийн кампусын хөдөө аж ахуйн тэргүүлэх мэргэжилтэн профессор Райан Галт.

Эхлээд доктор Сингхээс эхэлье. Энэ гараг дээр юу болоод байна вэ? Танд бидэнд хэлэх цочирдом шинэ тоо баримт байгаа бөгөөд энэ нь дэлхийн дулааралтай холбоотой гэж би ойлгож байна. Бид үүнийг сонсмоор байна, дэлхий ч сонсохыг хүсэж байна. Бидэнд хэлж өгнө үү.

Dr. Singh: Шууд год асуудалдаа нь оръё. Бид эргэлтийн цэгийг давчихсан. Тэр эргэлтийн цэгт ойролцоогоор жилийн өмнө хүрсэн. Эрдэмтдийн ярихгүй байгаа зүйл гэвэл нүүрстөрөгч асуудлын гол нь биш юм.

Photo Caption: “Байгальд гоо үзэсгэлэн БҮХ ДНХ-ээр хэдийнээ зохицуулсан байдаг.”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-04-18
725 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-04-18
734 Үзсэн
34:00
Онцлох мэдээ
2026-04-17
14 Үзсэн
Биднийг хүрээлэн буй дэлхий ертөнц
2026-04-17
13 Үзсэн
Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнц
2026-04-17
10 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-04-17
1066 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах