Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4-р сарын 19
[Хятадын] Бээжин хотод болсон уулзалтуудын үеэр Ау Лак (Вьетнам)-ын ерөнхийлөгч, намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам, Хятадын ерөнхий сайд Ли Цян нар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар тохиролцож, төмөр замын холболт, тэнцвэртэй худалдаа, технологи, ХОУ [хиймэл оюун ухаан]-ы хамтын ажиллагаа, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх ажиллагааг тэргүүлэх чиглэл болголоо. (ВнЭкспресс)
Израил, Ливан улсууд [АНУ-ын] Вашингтон хотноо АНУ-ын зохион байгуулсан уулзалтын үеэр 33 жилийн дараах анхны шууд хэлэлцээрээ хийж, өндөр түвшний дипломатууд зөвлөлдөн, улмаар Израилын ерөнхий сайд Нетаньяху, Ливаны ерөнхийлөгч Аун нар Ирантай холбоотой бүс нутгийн өргөн хүрээний хурцадмал байдлын дунд 10 хоног гал зогсоох тохиролцоонд хүрлээ. (ВнЭкспресс, NBC Ньюс)
Канад улс 2026 оны 9-р сарын 7-ны өдөр болох Хөдөлмөрийн баяр хүртэл холбооны шатахууны онцгой албан татварыг түдгэлзүүлж, уг алхмыг Иран улстай холбоотой мөргөлдөөний улмаас шатахууны үнэ огцом өссөнтэй холбогдуулан авч буй түр хугацааны арга хэмжээ гэж тайлбарлажээ. (Ассиошиэтэд Пресс)
Испанийн Астури муж ганцаараа амьдрах боломжгүй болсон ч эмнэлгийн бүтэн цагийн асаргаа шаардлагагүй, ахмад оршин суугчдыг гэртээ хүлээн авч байрлуулсан өрхүүдэд сард 800 хүртэлх евро олгох 2026 оны хөтөлбөр эхлүүлж, асрамжийн газрын ачааллыг бууруулан, Европын хамгийн өндөр настай хүн амтай бүсүүдийн нэгдэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийг зорьж байна. (ЕвроУикли Ньюс)
АНУ-ын Дотоод хэргийн яам [АНУ-ын] Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Их Америкийн Мужийн Үзэсгэлэн худалдааг”-г зарлажээ. 6-р сарын 25-нд эхлэх, дэлхийн үзэсгэлэнгийн хэв маягтай 16 хоногийн арга хэмжээнд АНУ-ын бүх 50 муж, 6 бүс нутгийн павильон, 33.5 метр алсыг харагч, үзүүлэн, мөн Америкийн 250 жилийн ойг тэмдэглэх эх оронч баярын арга хэмжээнүүд багтаж байна. (Фокс Ньюс)
Нойр булчирхайн хорт хавдрын анхааруулах найман гол шинж: Нойр булчирхайн хорт хавдар нь 5 жилийн дотор амьд үлдэх түвшин 12% орчим байдаг, хамгийн үхэлд хүргэх аюултай хорт хавдруудын нэг юм. Шинж тэмдгүүд оношлогдохоос 3–6 сарын өмнө ихэвчлэн илэрдэг ч олонтоо анзаарагддаггүй. Үндсэн 8 шинж нь: - Хоол боловсруулах асуудал: Байнгын дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах, шалтгаангүй жин хасах. Өтгөн цайвар, тослог, эвгүй үнэртэй болно. - Ядаргаа, сульдаа: Амарсан ч дээрдэхгүй, гүн, байнгын ядаргаа. Өдөр тутмын үйл ажиллагаа хэт хүнд санагдана. - Халуурах, дагжих: Үрэвслийн улмаас дахин дахин халуурах, жихүүдэс хүрэх, шөнө хөлрөх. - Цусны бүлэн: Гүний вений тромбоз үүсэх эрсдэл нэмэгдэнэ. (хөл хавдах, өвдөх, халуу оргих, улайх) Энэ нь уушгины аюултай эмболи үүсгэж болзошгүй. - Цөсний хүүдий, элэг томрох: Цөсний суваг бөглөрснөөс цөсний хүүдий, элэг мэдэгдэхүйц томорно. - Байнгын дүүрэх, хий ихсэх: Маш бага идсэний дараа ч цадсан мэт санагдах, мөн хэвлий байнга дүүрч, чангарсан мэдрэмж төрөх. - Хэвлий, нуруу өвдөх: Хэвлийн дээд хэсгээр янгинаж байгаа мэт, бүдэг өвдөлт өгч, нуруу руу дамжина. Ихэнхдээ хоол идсэний дараа, эсвэл хэвтэхэд улам дордоно. - Шээс бараантах: Билирубин хуримтлагдсанаас, шингэн сайн уусан байсан ч шээс бараан шар эсвэл хүрэн (кола шиг) өнгөтэй болно. Эдгээр шинжээс хэд хэд нь хавсарч илэрвэл эмчид яаралтай үзүүлэх шаардлага эрс нэмэгддэг. Эрт илрүүлбэл эмчилгээний үр дүн мэдэгдэхүйц сайжирч болно. (Хельти Кэйр)
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв тус улсад эмд тэсвэртэй Шигеллагийн халдвар хурдацтай нэмэгдэж байгааг анхааруулж, энэ үзүүлэлт 2011 онд бараг тэг байсан бол 2023 он гэхэд 8.5%-д хүрсэн байна. Антибиотикт тэсвэртэй энэ “супер нян” нь ходоод гэдэсний хүнд зовуурь үүсгэдэг. Хүмүүс халдвар авсан хүүхдийн живх солих, эсвэл өвчтэй хүнийг асарсны дараа гэх мэтээр бохирдсон гараа ам, хоолондоо хүргэсний улмаас Шигеллагийн халдвар тусаж болзошгүй юм. АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас зөвшөөрсөн амаар уудаг эмчилгээ байхгүй тул албаны хүмүүс дотоодын нийтийн эрүүл мэндийн хямрал даамжрахаас сэргийлэхийн тулд хяналт, тандалтыг чангатгахыг уриалж байна. (Фокс Ньюс)
Эквадор улс даяар аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт үүсэж, 15 хүн амиа алдан, 28,000 гаруй орон сууц эвдэрчээ. Нэгдүгээр сараас хойш үргэлжилсэн хур тунадас 110,000 хүнд нөлөөлж, цаг агаартай холбоотой 2,300 үзэгдэл үүсгээд байгаа ба албаны хүмүүс цаашид дахин бороо орж, шуурга шуурахыг анхаарууллаа. (Уотчерс)
Хавар илүү дулаарах нь зөгийг гарч ирэхээс нь өмнө сулруулж байна. Германы Бавари дахь Вюрцбургийн Их Сургуулийн бараг 15,000 зөгий, соныг ажигласан судалгаагаар өвлийн дараах өндөр температур шавжийг эрт гарч ирэхэд хүргэж, зуны улиралд бойждог зүйлүүдийн эмэгчин нь биеийн жингийнхээ 34 хүртэлх хувийг алдаж, амьд үлдэх болон тоос хүртээх чадварт нь заналхийлж байгааг тогтоожээ. (Функшионал, ЕврекАлерт)
Индонези улсад Демпо галт уул дэлбэрч, үнс нь 7.6 км өндөрт цацагдлаа. Эрх баригчид Нисэх хүчний өнгөний кодыг Улаан [түгшүүрийн хамгийн өндөр түвшин] болгож нэмэгдүүлэн, оршин суугчдад галт уулын тогооны бүсээс дор хаяж 1 километрийн зайтай байхыг анхаарууллаа. (Уотчерс)
[АНУ-ын Вашингтон мужийн] Милтон хотод нэгэн эрэгтэйг холбооны улсын хамгаалагдсан зүйлийн төлөөлөл болох үүрлэдэг канад галуу-хүнийг банкны гадаа удаа дараа цохисон гэж гэрчүүд мэдүүлсний дараа амьтан-хүнд харгис хандсан хэрэгт буруутгажээ. Энэ нь нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлж, үүрний орчимд олон нийтийг ойртохгүй байхыг хүссэн шинэ тэмдэг байрлуулахад хүргэсэн байна. (Live 5 News)
Индонезийн цагдаа нар устах аюулд орсон Комодо луу-хүнийг хууль бусаар хил давуулахыг завдсан хэрэгт буруутгагдсан зургаан хүнийг баривчилжээ. Тэд [Индонезийн] Зүүн Нуса Тенггарад анчдаас эдгээр амьтан-ардыг худалдан авч, Тайланд руу гаргахаар төлөвлөсөн байсан нь батлагдсан бөгөөд [Индонезийн] Сурабаяад гурван амьд Комодо луу-хүнийг хураан авч, дор хаяж 20 Комодо луу-ардтай холбоотой өргөн сүлжээг илрүүлсэн байна. (Чаннель Ньюс Азия)
Британийн 59 төрлийн эрвээхийн зүйлийн 33 нь сүүлийн 50 гаруй жилд тоо толгойгоороо буурсан, зарим нь бараг 90%-иар хорогдсоныг шинэ томоохон тайланд анхааруулжээ. Зөвхөн маш тодорхой орчинд амьдрах чадвартай, амьдрах орчинд мэргэшсэн зүйлүүд улам доройтож буй байгалиас алга болж буй нь амьдрах орчныг өргөн хүрээнд яаралтай сэргээх шаардлагатайг онцолж байна. (Дэйли Мэйл)
[АНУ-ын] Аляска муж дахь АНУ-ын холбооны шүүгч Тонгассын үндэсний ойгоос хөгширсөн мод бэлтгэх эрх олж авахыг хүссэн мод бэлтгэлийн компаниудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Энэ шийдвэр нь Америкийн хамгийн том ширэнгэн ойг их хэмжээний мод бэлтгэлээс үр дүнтэй хамгаалж үлдээж байгаа бөгөөд байгаль хамгаалагчид үүнийг зэрлэг амьтан, уур амьсгал, орон нутгийн иргэдийн төлөөх том ялалт хэмээн үнэлж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Францын тансаг загварын Louis Vuitton брэнд [Францын Парис хотын] Парисын загварын долоо хоногт халгай, олс зэрэг түүхий эдээр хийсэн BioFluff-ийн “Savian” материал ашигласан веган үслэг хантааз танилцууллаа. Энэ алхам нь уур амьсгал, биологийн олон янз байдалд төвлөрсөн брэндийн тогтвортой “Regeneration 2030” стратегийг дэмжиж байна. (Плант Бэйсэд Ньюс)
Шоколадны NOMO брэнд Bounty маягийн веган шоколадан бараа Их Британид “Toasted Coconut” нэрээр дахин худалдаанд гаргалаа. Сайжруулсан жортой, сүү, самар агуулаагүй энэ бүтээгдэхүүн Sainsbury’s хүнсний сүлжээнд анх худалдаалагдаж, 2026 оны сүүлээр улсын хэмжээнд түгээхээр төлөвлөж байна. (Веган Фүүд энд Ливин)
Чиан Хү Корпорац нь муур-хүний элс, чих арчилгааны бүтээгдэхүүн бүхий нянгийн эсрэг үйлчилгээтэй гэрийн тэжээвэр амьтан-ардын NATUREAL нэрийн цувралаа танилцууллаа. Амьтан-хүний гаралгүй энэ цувралыг Европын байгальд ээлтэй зах зээлд чиглүүлэн, [Германы Нюрнберг хотын] Interzoo 2026 тэжээвэр амьтны үзэсгэлэнд танилцуулна. (EQS Ньюс)
[АНУ-ын Нью-Йорк хотын] Caravan of Dreams веган ресторан цар тахлын үеийн алдагдал болон залилангийн улмаас 300,000 ам.долларын хохирол амссаны хаагдах ирмэгт хүрээд байв. Humans of New York [алдартай блог]-ийн нэгэн нийтлэл дэлхий даяар хандив өгөх урам өгчээ. Мянга мянган дэмжигч 300,000 гаруй ам.долларын хандив цуглуулж, энэ нэр хүндтэй газрыг аварсан байна. (VegNews)
Гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй шүүлтүүр нь одоо Испанийн зочид буудал хайх хамгийн чухал гурван шалгуурын нэг болж, усан ##сангаас ч давж эхэлжээ. Испанид тэжээвэр амьтан-хүн асардаг 15 сая хүн байдаг бөгөөд тэжээвэр амьтан байрлуулах зардал өсөж буйтай холбоотойгоор тус улсын байрлах үйлчилгээний 35% нь амьтан-хүн ##хүлээн авдаг болсон байна. Тэжээвэр амьтан-хүнд ээлтэй зочид буудлын дэлхийн зах зээл 2030 он гэхэд 8 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна. (ЕвроУикли Ньюс)
[АНУ-ын Нью-Йорк мужийн] Strong Island амьтан аврах лигийн аврагчид далайн түрлэг нэмэгдэх үед загасны торонд орооцолдсон ахууна-хүнийг аварчээ. Усан дээрээс болгоомжтой аварсны дараа уг шувуу-хүнийг суллахаас өмнө Sweetbriar Nature Center-т сэргээн засах эмчилгээ хийж байна. [UPI]
Өдрийн гэгээрүүлэх эшлэл “Мод шиг бай. Мод мөчрийг нь огтолдог хүнд ч хүртэл сүүдрээ тусгадаг.” – Гаудия Вайшнавизм болон Ачинтья Бхеда Абхеда урсгалыг үндэслэгч Лорд Шри Чайтанья Махапрабху (цагаан хоолтон) (AZ Quotes)
Жеффри Олсений клиник үхлийн тохиолдлын 4-ийн 1-р хэсэгт Америкийн зохиолч, илтгэгч Жеффри аюултай авто ослоор эхнэр, нялх хүүгээ алдаж, өөрөө клиник үхэлд орсон талаар, мөн нас барсан хүүхдээ сүүлчийн удаа тэвэрч, дараа нь түүнийг буцаан өгөхийг хүссэн Тэнгэрлэг учралд хүргэсэн талаар талаар хуваалцаж байна.
1997 оны 4-р сард Жеффри гэр бүлийн хамт Улаан өндөгний баярын амралтаар Өмнөд Юта амьдардаг, эхнэр Тамарагийнхаа эцэг эхийнд зочлоод, гэр лүүгээ машинаар харьж явжээ. Буцах замд нэг цаг орчмын дараа тэр жолооны ард түр зүүрмэглэсэн л байх гэж боддог. Машин хазайж, жолоодлогоо хэт зассанаар цагт 75 милийн хурдтай хурдны зам дээр өнхөрч эхэлжээ. Эцэст нь машин тогтоход Жеффри ослын төмөр хийцийн дор хавчуулагдаж, хоёр хөл нь няцарч, баруун гар нь бараг тасарсан, уушги нь шалчийсан, гэдэс нь цоорсон, нуруу нь гэмтсэн байжээ. Түүний долоон настай хүү Спенсер амьд үлдсэн ч эхнэр Тамара болон 14 сартай хүү Гриффин нь газар дээрээ нас баржээ.
Тэр бол хүний орж болох хамгийн харанхуй газар байх. Би тэнд хавчуулагдсан байсан. Би ухаан алдаж байлаа. Сандарч орилсон 7 настай хүүхэд минь байсан ч би түүнд хүрч чадахгүй байлаа. Гэр бүлийн тал нь нас барчихсан, машиныг би жолоодож явсан. Тэр гэмшил, тэр харамсал. Би “Тэр гурван секундийг буцааж болохгүй гэж үү?” гэж бодсоор байсан. Тэр бол туйлын сандрал байсан. Бүх зүйл аймшиг, түгшүүрээр дүүрэн байсан. Ийм туйлын айдас, аймшгийн дунд байхад Гэрэл над дээр ирсэн. Би Гэрлийг мэдэрсэн. Гэрэл ирээд, намайг хүрээлж, тайвшруулж байгаа мэт санагдсан. Тэгээд би ослын газраас дээш хөвж байгаа мэт болсон. Ослын дээгүүр, биеэсээ гарсан Жеффри өөрийгөө Гэрлийн бөмбөлөг дотор байгааг мэдэрчээ.
Ослын газарт нас барсныг нь мэдэж байсан эхнэр Тамара минь тэнд, Гэрэл дунд надтай хамт байсан, гэхдээ тэр үнэхээр амьд мэт байлаа. Үзэсгэлэнтэй, түүнд ямар ч гэмтэл илрээгүй. Тэгээд тэр надтай харилцаж эхэлсэн. Тэр “Жефф, чи энд үлдэж болохгүй. Чи явах ёстой. Чи явах ёстой. Чи энд үлдэж болохгүй.” гэж хэлж байлаа. Тэр намайг үлдэж болохгүй гэдгийг маш хатуу хэлсэн. Бид үнэхээр ярилцсан. Хэрэв би түүнтэй үлдвэл долоон настай хүү Спенсер маань өнчирнө. Ямар нэг шалтгаанаар тэр буцаж ирж чадахгүй, харин би чадахаар байв. Тэр мэдрэмж бараг биет мэт атлаа биеэс хальсан байсан. Түүний гар надад хүрч байгаа мэт санагдсан. Тэр цээжнээс минь түлхээд: “Чи явах ёстой.” гэх шиг болсон. Тэгээд тэр намайг татаж чанга тэврэв. Бид тэврэлдсэн. Бид уйлсан. Энэ сэтгэл хөдөлгөм байсан. Бид ярилцаад, намайг буцаж очих сонголтыг хийсэн. Тэр нь магадгүй миний хэлэх хамгийн гүн гүнзгий салах ёс байсан.
Жеффри буцаж ирэхээр шийдсэн тэр мөчид өөрийгөө хөл хөдөлгөөн ихтэй нэгдүгээр түвшний гэмтлийн төвөөр явж байгаагаар мэдэрсэн ч биедээ байгаагүй аж. Тэр биеэсээ гарсан хэвээр байхдаа эргэн тойрныхоо хүн бүрийг бүрэн дүүрэн мэдэрч байв. Би эмнэлгээр дамжин хөвөхөд тэр үнэхээр гүн мэдрэмж байлаа. Би харсан хүн бүрээ таньдаг юм шиг байсан. Би тэднийг мэдэрч байсан. Би тэдний хайрыг мэдэж байсан. Би тэдний үзэн ядалтыг мэдэж байсан. Би тэдний сэдэл, сорилтыг мэдэж байсан. Би тэдний тухай бүхнийг мэдэж байсан ч тэднийг тун сүр жавхлантайгаар харж байлаа. Нэг сувилагч миний хажуугаар өнгөрсөн, тэр намайг мэдээгүй ч би түүнийг маш тод мэдэрч байв. Үнэхээр гайхалтай гэх гэсэн юм. Би түүний амьдралыг мэдэж буй мэт байсан. Бүр хүүхэд байхдаа амссан хүчирхийллийг нь өөрөө туулсан мэт мэдэрч байлаа. Гэсэн ч тэр мөчид би, хөөх, түүнийг хараач гэж бодсон. Тэр энд, эмнэлэгт үйлчилж, эдгээж, тусалж байна. Би тэднийг ийм гүн сүр жавхлантайгаар харсан бөгөөд миний үгээр бол, хөөх, би тэднийг Тэнгэрлэг оршихуй хэрхэн хардаг байдлаар харж байна гэж санагдсан. Хэрвээ тэгж хэлж болох бол би тэднийг илүү дээд өнцгөөс, Бурханы мэлмийгээр харж байлаа. Би тэднийг хайрласан. Би тэднийг таньдаггүй байсан. Тэд танихгүй хүмүүс байсан ч би тэдний тухай бүхнийг мэдэж байв.
2-р хэсэгт Жеффри өөрийн ухаангүй гэмтсэн биетэй нүүр тулж, түүндээ дахин орох сонголт хийж, хагалгааны өрөөнд өөрт нь тохиолдсон зүйл зөвхөн түүний мэдрэмж байгаагүйг нотлох гайхалтай нотолгоог хүлээн авсан талаар гарна. Тэгээд би ойртож хараад, бурхан минь, тэр чинь би өөрөө юм байна гэдгийг ойлгосон. Жеффри Олсений клиник үхлийн тохиолдлын 4-ийн 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Гэрлээс чанагш (КҮТ))
Илүү огноо харах
1 / 69
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх