Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хятад дахь шавь нараас мандарин хятад хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэе:Веган хуримын хүлээн авалтХамгаас Хайрт Их Багш, хүндэт Суприм Мастер ТВ-ийн баг аа! Хүмүүсийн веганизмын талаарх мэдлэг нэмэгдэж байгаатай зэрэгцэн, олон веган ресторан веган хуримын хүлээн авалтыг идэвхтэй сурталчилж байна. Энд, бид авшигтан эгчийн маань охиндоо зориулж зохион байгуулсан 70 ширээтэй веган хуримын ёслолын гайхалтай үйл явдлын талаар хуваалцахыг хүсэж байна.Гэр бүлийнхэн анх хүлээн авалтыг веган эсвэл веган-бус хийх талаар хэлэлцэхэд санал зөрөлдсөн байна. Авшигтан эгчийн охин бас авшигтан учраас тэр эргэлзэлгүйгээр “Хэрвээ бид веган найр хийвэл би үлдсэн амьдралынхаа туршид баяртай байх болно; эс тэгвээс, би амьдралынхаа үлдсэн хугацаанд зовох болно.” гэж хэлэв. Сүйт залуу авшигтан бус ч, түүнээс асуухад тэр мөн л “Найр веган байх ёстой.” Би веган-бус найрын (үйлийн үрийн) өрийг үүрэхгүй, мөн үүрч чадахгүй.” гэж шийдэмгий хариулав. Түүний үгэнд хүн бүр гүнээ сэтгэл хөдөлж, тааламжтайгаар гайхширцгаав. Тэд өнөө үеийн веганизмын нөлөө болон хүмүүсийн ухамсрын өсөлтийг бүрэн илэрхийлж байна.Хуримын өдөр 700 гаруй зочин байсан; тэдний дунд засгийн газрын албан хаагчид, цэргийн албан хаагчид болон янз бүрийн салбарын хүмүүс байв. Энэ бол Их Багшийн Адислалаар бүрэн дүүрэн хучигдсан гайхамшигтай мөн эв найртай үзэгдэл байв. Оролцсон манай авшигтанууд бүгд, цугларсан хүн бүрийг өргөхийн тулд Оройн Дээд Бурханы Адислал, Ивээлд чин сэтгэлээсээ залбирсан юм. Тэр өдөр хоол зоог маш үзэмжтэй, гоё тавигдсан мөн тансаг, амттай байв. Олон зочны хувьд ийм веган хоолны хүлээн авалтад анх удаа оролцож байсан нь энэ байж. Тэдний заримд нь веган хоол төдийлөн танил бус байсан ч, ширээг дүүргэсэн үзэсгэлэнтэй, гоёмсог веган зоог амттанд ихэд гайхширч байлаа. Хүн болгон сэтгэл хангалуун хоол бүрийг идэвхтэйгээр хэлэлцэж байсан ба сониуч зангаар хоол бүрийн найрлага, хийгдсэн бүтэцийг таамаглаж байсан тул уур амьсгал хөгжөөнтэй байв. Бүгд аз жаргалтай хооллож, бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байлаа. Засгийн газрын албан тушаалтнууд ч тансаг, амттай хоол хүнсийг магтан, өндрөөр үнэлж, веганизмын үзэл санааг шинэ түвшинд ойлгоцгоов. Хүн бүр баяртай инээмсэглэж байв. Үүний зэрэгцээ бид хүлээн авалтын танхим хүчтэй, эерэг энергиэр дүүрсэн гэж мэдэрсэн. Бүх салбарын зочдын баяр баясгалан, гайхалтай баяр цэнгэл дунд хүлээн авалт төгс төгөлдөр, амжилттай болж өндөрлөлөө.Веган хоолны хүлээн авалт нь хамаатан садан, найз нөхдөдөө ямар их баяр баясгалан авчирсныг дурсаж, веган хоолны хүчтэй нөлөөг биечлэн мэдрэхийн хэрээр, бид веганизмыг сурталчлах итгэл төгс байна. Бид бас тэр өдрийн веган нөлөөг өргөнөөр хуваалцана гэж найдаж байна. Их Багштайгаа хамт бид сэтгэлдээ шийдмэг, сайхан итгэлийг тээн, энэ дэлхийг Газар дээрх диваажин болгоно. Шавь нар бид Их Багшдаа амар амгалан, эрүүл энх, мөнхийн залуу насыг хүсэн ерөөе! Бид Их Багштайгаа хамт Веган Дэлхий, Энх Тайван Дэлхийн ирэлтийг угтан авах болно! Шавь нар, ХятадаасХятадын эелдэг найрсаг ах эгч нар аа, Хуримд оролцсон хүн бүр амттай веган хоол амттаныг шимтэн зооглосон бололтой. Бусад олонхийн үзэл бодлоос ялгаатай санагдах ч, өөрийн үнэт зүйлсдээ үнэнч үлдэхийн тулд итгэл үнэмшил хэрэгтэй. Танай охин Их Багшийн үнэн сургаалыг итгэл үнэмшилтэй баримталж байгааг мэдээд бид сэтгэл хангалуун байлаа. Танд болон энхийг-дэмжигч Хятадын ард түмэнд ариун журам, эв зохирлоор удирдуулсан амьдралыг хүсэн ерөөе, Суприм Мастер ТВ-ийн хамт олонЖич. Их Багш баяртай хариуллаа: “Хятадын энэрэнгүй Бурханы шавь нар аа, авшигтан эгчийн хуримд (эсвэл бусад ямар нэгэн арга хэмжээнд) зориулж веган зоог зохион байгуулах шийдвэр нь бүх оролцогчдод үргэлж зохистой бөгөөд ач тустай байдаг. Амьтан-хүмүүсийг алж, тэднийг идэх нь оролцсон бүх хүмүүст асар их нүглийн үйлийн үр үүсгэж, зовлон авчрах болно!!! Эрүүл веган амьдралын хэв маягт бусдыг урамшуулах боломж бүрийг ашиглаж байгаад тань баярлалаа. Ухамсартай нийгэм нь амьтан-хүмүүсийн сайн сайхан байдлыг эрхэмлэдэг. Бид харахыг хүсэж буй өөрчлөлтөө үргэлж үлгэрлэн харуулах ёстой. Энэ бол бид, бүх мэдрэхүйтэй төрөлтөнд эелдэг хэвээр байж, баяраа жаргалтай тэмдэглэж чадна гэсэн гайхалтай сануулга байлаа. Шинээр гэрлэсэн хосуудад Хайр, гэрэл гэгээ болон Бурханлаг адислалаар дүүрэн сайхан хамтын амьдралыг хүсэн ерөөе. Та бүхний амьдралыг мөн хөгжиж буй Хятадын газар нутгийг аз жаргал чимэх болтугай. Бурхан таныг үргэлж хайрладаг.”











